БАЯНЖАРГАЛЫН БЯМБАСАЙХАН:

Цахим мэндчилгээ​

Үнэн бодит мэдээллийг эх үүсвэрээс нь эрэлхийлж энэхүү цахим хуудсанд зочлож байгаа танд энэ өдрийн мэнд дэвшүүлж, талархал илэрхийлье!

Монгол Улсын иргэн Баянжаргалын Бямбасайхан миний бие үндсэн хуулиар олгогдсон өмчийн эрх болон эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн, шударга, тогтвортой, олон улсад өрсөлдөхүйц нийгэм, эдийн засгийг бий болгоход оролцох хүсэлтэй иргэдийн төлөөлөл юм.

Миний хувьд эдийн засгийн чиглэлээр эх орондоо болон олон улсад ажилласан 20 гаруй жилийн туршлагатай. Аливаад эдийн засгийн тооцоолол судалгаанд үндэслэсэн, бүхий л оролцогч талын эрх ашиг, дуу хоолойг тусгасан тэнцвэртэй шийдвэр хамгийн зөв байдаг гэдэгт би итгэдэг. Энэ зарчмынхаа дагуу нэгэнтээ хотын статустай болсон Дархан хотын хөгжилийн төлөө миний бие хариуцлагатайгаар ажиллах болно.

Дархан хотын иргэд Та бүхэн энэхүү цахим хуудсаас мэдээлэл авч сонголтоо зөв хийнэ гэдэгт итгэлтэй байна.  

Хүндэтгэсэн,

Б.Бямбасайхан

Сонгууль болоход

Өдөр
Цаг
Минут
Секунд