Баянжаргалын Бямбасайхан:

Дархан хотыг Монгол улсын эдийн засаг, бизнесийн чөлөөт бүсчлэлтэй жишиг хот болгоно.

Мэндчилгээ

Үнэн бодит мэдээллийг эх үүсвэрээс нь эрэлхийлж энэхүү цахим хуудсанд зочлож байгаа танд энэ өдрийн мэнд дэвшүүлж, талархал илэрхийлье!

 

Баянжаргалын БЯМБАСАЙХАН би 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Монголын Аж үйлдвэрийн төв болох Дархан хотын 19-р тойрогт нэр дэвшиж байна.

 

Өнөөдрийг хүртэл миний удирдаж, хэрэгжүүлсэн олон улсын том төслүүдийн тоо 30 давж, Монголдоо Сэргээгдэх эрчим хүчний үндсийг тавилцаж, Монголынхоо бизнесүүдийг гадагшаа гарахад туслаж, залуу хүний хувьд нилээд ажлыг хийж гүйцэтгэжээ. Энэ цаг хугацаанд надтай хамт хөгжиж, нөхөрлөж, хамтарч, удирдаж явсан баг хамт олон хэдэн зуугаар тоологдохоор болж, Монголын нийгмийн тодорхой хэсгийг бүрдүүлж, дийлэнхи нь эх орноо хөгжүүлэлцэж байна.

 

Эх орноо хөгжүүлэх нь ашиг сонирхлын биш, зав цагны биш, эрх үүргийн биш, амьдралын нэг хэсэг, хүн бүрийн зорилго юм байна гэдгийг гадаадад ажиллаж амьдарч байхдаа би ухаарсан. Энэхүү зорилгыг биелүүлэхээр, бүх цагаа зарцуулж, нөөц бололцоо, ур чадвараа зориулж, албан ёсоор нь гүйцэтгэхээр нэр дэвшигчийн мандатаа гардаж авах тэр мөчид өөр ямар ч том ажлыг авахдаа, өөр ямар ч захирал, дарга болохдоо мэдэрч үзээгүй их хариуцлага, их сандрал мэдэрч, Монгол хүн гэдгээрээ үнэхээр их бахархдаг юм байна. Энэ л бахархал, тэр л ухаарал, өдий хүртэл хийсэн, бүтээсэн туршлага бүхнээ нэгтгээд үр хүүхдүүдийнхээ амьдрах нийгмийг хөгжүүлэлцэхээр УИХ-д нэр дэвшиж байна.

 

Дархан хотыг сонгож нэр дэвшсэн маань ч цаанаа олон зорилготой. Дархан хотын иргэдээ төлөөлөх, Дархан хотыг Улаанбаатараас тэс өөр, олон талаар нь хөгжүүлж, 2 дахь том хот, залуусын хөгжлийн төв болгох зорилготой байгаа маань Дархан хотын иргэдийн хүсэлд нийцэж байгаа гэдэгт итгэж байна.

 

Та бүхнийг хүндэтгэсэн,

 

УИХ-ын 19-р тойрог Дархан хотод АН-аас нэр дэвшигч Б.Бямбасайхан

Зургийн цомгоос

Сонгууль болоход

Өдөр
Цаг
Минут
Секунд